Төгс хүчит Бурханы аврал : “Хот нуран унана” киноны клип: Хоёр нүүрт Фарисайчуудад яагаад золгүй вэ?

Эзэн Есүс Фарисайчуудыг долоон золгүй явдлаар ялласныг Библид тэмдэглэсэн байдаг. Одоо үед шашны ертөнцийн пасторууд болон ахлагчдын алхсан зам нь Фарисайчуудын зам бөгөөд тэд ч мөн адил Бурханы жигшил, гололтыг туулдаг. Тэгвэл яагаад Эзэн Есүс Фарисайчуудыг яллаж, хараасан бэ? Энэ нь үндсэндээ тэд Бурханыг эсэргүүцдэг хоёр нүүрт мөн чанартайгаас болсон, мөн тэд шашны зан үйл гүйцэтгэж, дүрэм журам мөрдөхөд л анхаарлаа хандуулж, Библи дэх дүрэм журам, хоосон сургаалыг тайлбарласан ба Бурханы үгийг хэрэгжүүлээгүй, Бурханы ямар ч тушаалыг дагаагүй, тэр ч бүү хэл Бурханы тушаалыг хаяснаас болсон юм. Тэдний хийсэн бүхэн нь Бурханы хүсэл, шаардлагатай бүрэн зөрчилдөж байлаа. Энэ нь Фарисайчуудын хоёр нүүрт мөн чанар байсан бөгөөд Эзэн Есүс тэднийг үзэн ядаж, хараасан үндсэн шалтгаан байв.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

Дэлгэрэнгүй Үзэхhttps://mn.godfootsteps.org/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)