Төгс хүчит Бурханы аврал : “Хот нуран унана” киноны клип: Шашны ертөнц Вавилон хот болж уруудан доройтжээ

Шашны ертөнцийн удирдагчид Эзэний замаас хазайж, дэлхий ертөнцийн чиг хандлагыг дагаж, мөн Зүүний Аянгыг хатуу ширүүнээр эсэргүүцэн, яллахад эрх баригч засагтай хамтран ажилладаг бөгөөд тэд аль хэдийн Бурханыг эсэргүүцэх замаар алхаж эхэлжээ. Шашны ертөнц Вавилон хот болж уруудан доройтсон юм. Библид ийнхүү хэлсэн, “Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно’ гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож гэлээ” (Матай 21:12-13). “Тэр чанга дуугаар хашхиран, ‘Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Учир нь бүх үндэстэн түүний завхайрлын хилэнт дарснаас ууж, газар дэлхийн хаад түүнтэй завхайрч, газрын худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжжээ’ гэв” (Илчлэл 18:2-3).

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

Дэлгэрэнгүй Үзэхhttps://mn.godfootsteps.org/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)